Бид санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамж, платформ, өгөгдлийн шинжилгээ болон AI-д суурилсан шийдлийг Танд санал болгож байна.
Байгууллагын хэрэгцээнд тохирсон, агуулга болон тохиргоогоо удирдах боломжтой веб порталыг хөгжүүлж өгнө.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх гар утасны аппликейшнийг удирдлагын системтэй нь хөгжүүлнэ.
Мэдрэгч, төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулж, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах шийдлийг бид танд санал болгож байна.
Их дата өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, AI болон машин сургалтын загвар боловсруулж үр дүнг бизнестээ ашиг боломжыг Танд санал болгож байна.
Байгууллагын онцлогт тохирсон дижитал шийдлийг бид богино хугацаанд “low code” платформ ашиглан боловсруулж Танд санал болгож ажилладаг.
Бид байгууллагын дотоод систем болон гуравдагч талын үйлчилгээг API-аар холбож, мэдээлэл солилцоо, ажлын урсгалыг уялдуулах интеграцын шийдэл санал болгодог.
Бид санхүүгийн салбарын дижитал шийдлийг олон улсын шилдэг аргачлал, уян хатан технологийн шийдэл, дата аналитикийн загварчлалыг ашиглан бүтээж борлуулалтыг дэмжих, зардлыг бууруулах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх цогц шийдлийг өргөн барьж байна.
Бид байгууллагын борлуулалтын удирдлага, харилцагчийн удирдлага болон дотоод үйл ажиллагааны процессийг оновчтой удирдах боломжыг олон улсын шилдэг аргачлал, уян хатан технологийн шийдэл, дата аналитикийн загварчлалыг ашиглан бүтээсэн болно.
Бид хэрэглэгчдэд олон сонголтыг бий болгох, дижитал технологийг уламжлалт бизнест зардал багатайгаар шилжүүлснээр бараа, үйлчилгээний үнийг бууруулах зорилгоор дараах маркетплейс платформуудыг зах зээлд нэвтрүүлээд байна.
Zeelme – зээлийн супермаркет платформ нь зээлдэгч, банк, бараа бүтээгдэхүүнээ санхүүгийн байгууллагын зээлээр борлуулах сонирхол бүхий дэлгүүрийг холбосон дундын платформ юм. Хэрэв Танд аль ч хэрэгцээ нь гарсан zeelme-ийг сонгохыг зөвлөж байна.
Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээг орон зайн өгөгдлийн дата, түүхэн мэдээлэл дээр тулгуурлан хөрөнгийн үнэлгээний аргачлалуудаар уурь үнэ болон мэдрэмжийн шинжилгээгээр үнэлгээг гаргадаг систем юм.
Бизнес эрхлэгчдийн хувьд нийлүүлсэн бараа үйлчилгээний төлбөрийг эрт авах, эргэлтийн санхүүжилтийг тогтвортой удирдах нь хамгаас чухал бөгөөд энэ асуудлыг бүрэн шийдсэн cashme платформыг Танд санал болгож байна.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд













