Дижитал кредит ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд олон улсын шилдэг туршлага, Монгол залуусын бүтээсэн “low code” платформын шийдэл, хиймэл оюун ухааны загварчлалыг ашиглан орчин цагийн дижитал шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.
Бидний гол бүтээгдэхүүн, үйлчилгээ нь санхүүгийн салбарын дижитал шийдлүүд байдаг нь санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулснаар зээлийн хүү, цаашлаад бараа үйлчилгээний үндсэн өртөгийг бууруулах зорилготой болно.
Дэлхийн түвшний дижитал шийдлийг бүтээгч үндэсний хэмжээний тэргүүлэгч байгууллага болно.
Ухаалаг шийдэл, хялбар хэрэглээ, эерэг өөрчлөлтийг эрхэмлэнэ.
Багийн гишүүддээ хөгжлийн боломжыг нээсэн, эерэг өөрчлөлтийг бүртээх чадвартай шилдэг баг байна.
Ухаалаг, дэвшилтэд технологиор үнэ цэнийг бүтээгч байна.
Шилдэг баг, шинэлэг технологид суурилсан ухаалаг шийдлийг түгээгч байна.
Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ОУ-ын стандартын дагуу бүрэн ханган ажилладаг байна.
Харилцагчдад тохирсон энгийн, хялбар, ач холбогдолтой дижитал хэрэглээг бий болгоно.
Бидний хийж буй бүхэн нийгэм, эдийн засаг, эх дэлхийдээ эерэг өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн байна.
Дижитал технологийн хувьд мэдээллийн аюулгүй байдал чухал ойлголт бөгөөд дэлхий нийт мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор ISO/IEC 27001:2013 стандартын нэвтрүүлэн ажилладаг билээ. ISO/IEC 27001 стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хэвийн үргэлжлүүлэх, тасралтгүй сайжруулах шаардлагуудыг тусгасан олон улсын стандарт юм.
ISO/IEC 27701 нь ISO/IEC 27001 стандартын өргөтгөл бөгөөд хувь хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, устгах үйл явцыг удирдах, нууцлалыг хамгаалах шаардлагуудыг тогтоосон олон улсын стандарт юм.
Санхүүгийн байгууллагад зориулсан “Дижитал кредит” системийг зах зээлд нэвтрүүлсэн ба Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газарт ЖДБ эрхлэгчдийн төслийг онлайнаар хүлээн авах, түүнийг ажилтны оролцоо багатайгаар судлан шинжлэх зээлийн судалгаа, шинжилгээ болон зээлийн хяналтын цогц системийг нэвтрүүлэв.
Монголын хамгийн анхны зээлийн маркетплэйс платформыг zeelme-ийг зах зээлд танилцуулав. Zeelme нь зээлдэгч, банк, санхүүгийн байгууллагууд болон бараа үйлчилгээгээ зээлээр борлуулах боломжтой бизнесүүдийг холбосон зээлээ сонгон авах боломжыг олгож буй платформ юм.
Хиймэл оюун ухаанд суурилсан харилцагчийн зан төлвийн үзүүлэлтийг ашиглан боловсруулсан скорингийг зах зээлд гаргав. Мөн түүхэн дата өгөгдөлд суурилсан хөрөнгийн үнэлгээний 2.0 системийг зах зээлд танилцуулав.
Автомашин худалдан авагч, автомашины дилерүүд болон санхүүжилтийн байгууллагын холбосон онлайн лизингтэй авто зарын платформыг зах зээлд танилцуулав.
Харилцагчдын хэрэгцээ шаардлага дээр үндэслэн ББСБ, ХЗХ болон лизингийн компанийн үндсэн систем болон НББ-ийн системийн зах зээлд нэвтрүүлэв.
Digital Credit ХХК нь Монголын банкны холбоо ГҮТББ болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Cashme” Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформыг зах зээлд нэвтрүүлэв.