Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 6 дахь удаагийн DLUB зуны сургалт буюу Хиймэл Оюуны шинжлэх ухааны үндсэн мэдлэг болон сүүлийн үеийн хөгжил дэвшлийн мэдлэг олгох сургалтад Digital Credit компанийн залуус хамрагдлаа.
Энэ жил Хэлний Том Загварууд (Large Language Models) болон тэднийг Зүгшрүүлэх аргуудыг (Alignment) танилцуулснаараа онцлогтой юм.
Мөн сургалтын хугацаанд зохион байгуулагдсан DLUB SUMMER SCHOOL CHALLENGE 2024 тэмцээнд оролцон оноогоороо 3-р байр эзлэн оюунлаг байдлаараа бусдыгаа манлайллаа.