Frontier Fintech Summit 2024 арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо

Бид энэ удаагийн “Frontier Fintech Summit 2024” арга хэмжээнд хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудтайгаа хамтран “Хамтдаа боломжийг олгоё” уриан дор оролцсон юм.
Zeelme-ийн үндсэн зорилго нь “Зээлээ сонгон авах, бага хүүтэй зээл авах боломж”-ыг олгох бөгөөд энэ зорилго дор нэгдэн ажиллаж буй санхүүгийн байгууллагууддаа дараах дижитал технологийн шийдлийг нэвтрүүлэн ажилладаг билээ.
- Харилцагчын удирдлагын систем (Зээлийн аппликейшн болон бусад)
- Зээлийн шинжилгээний систем (Loan origination)
- Кредит скоринг
- Хөрөнгийн үнэлгээ
- Зээлийн эрсдэлийн удирдлага,
- Зээлийн багцын удирдлага
- ББСБ-ийн үндсэн систем зэрэг санхүүгийн олон шийдлүүдийг харилцагч банк, ББСБ-уудаа санал болгон ажиллаж байна.
Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах зорилго дор нэгдэн ажиллах санхүүгийн байгууллага бүрт Zeelme нээлттэй байх болно
Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Санхүүгийн Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT 2024 арга хэмжээ нь 2024 оны 9 сарын 26-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдсан юм.
