CashMe – Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ нээлтээ хийлээ.

CashMe – НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙН ДУНДЫН ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Digital Credit ХХК нь Монголын банкны холбоо ГҮТББ болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Cashme” Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформыг зах зээлд нэвтрүүллээ.
Cashme платформын нээлтийн үйл ажиллагаанд:
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан
- Монгол банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир
- Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн дарга Жинчанг Лай
- FCI-ийн Зүүн хойд Азийг хариуцсан захирал Mr. Lin Hui
Арилжааны банкны захирлууд, ББСБ-ийн захирлууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн арга хэмээний үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уламжлалт зээлийн тогтолцоог нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн шийдлийг ашиглан өөрчилж илүү бага өртөгтэй санхүүжилтийг ЖДБ эрхлэгчдэд олгох зорилгоор Cashme платформыг нэвтрүүлэгч Дижитал кредит ХХК болон Банкны холбоотой
- Худалдаа хөгжлийн банк
- Ариг банк тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформын давуу тал нь бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч талуудын хооронд үүсч буй өглөг, авлагыг цаг алдалгүй банкны санхүүжилтээр бэлэн мөнгө буюу эргэлтийн хөрөнгө болгон бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжыг олгож буй платформ юм.




































