Монголын банкны холбоо ГҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Дижитал кредит ХХК нь Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт(НСС)-ийн системийг зах зээлд нэвтрүүлэхэд Монголын банкны холбоо ГҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Талууд i)нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, ii)нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх, iii) системийг зах зээлд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, банкуудад системийг ижил тэгш оролцоотойгоор хэрэглэх боломжийг олгож ажиллах, iii) олон улсын туршлагуудыг нэвтрүүлэхэд дээр ажиллахаар боллоо.
НСС-ийн системийг нэвтрүүлснээр:
- Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмж нэмэгдэх
- Барьцаагүй эргэлтийн санхүүжилт авах
- Авлагаа шилжүүлэн санхүүжилт авах
- Өглөгөө урьдчилан төлөх зэрэг боломжууд нэмэгдэх юм.