Дижитал Кредит ХХК COP17-д e-Malchin платформоо танилцууллаа
Дижитал Кредит ХХК нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож, өөрсдийн хөгжүүлж буй “e-Malchin” ХАА-н нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформыг танилцууллаа.ыыыыыыыы
Тогтвортой бэлчээрийн санхүүжилтийг технологиор дэмжинэ
e-Malchin платформ нь тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, мал аж ахуйн салбарын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дижитал шийдэл юм. Тус платформ нь хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдыг санхүүгийн байгууллагуудтай технологийн шийдлээр холбож, малчид болон салбарын оролцогчдод санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
Тогтвортой хөгжилд чиглэсэн дижитал шийдэл
Дижитал Кредит ХХК нь COP17-д e-Malchin платформоо танилцуулснаар финтек технологийг хөдөө аж ахуй, тогтвортой санхүүжилттай уялдуулан хөгжүүлэх өөрсдийн шийдэл, туршлагаа олон улсын оролцогчдод хүргэлээ.
e-Malchin платформоор дамжуулан тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдын хамтын ажиллагааг технологид суурилан сайжруулахыг зорьж байна.
Дижитал Кредит ХХК нь цаашид ч технологи, санхүүгийн инновацыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх дижитал шийдлүүдийг хөгжүүлэхээр ажиллах болно.