Дижитал Кредит ХХК нь Голомт Фанд Менежмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын менежментийн цогц платформыг хөгжүүлнэ

Дижитал Кредит ХХК нь Голомт Фанд Менежмент ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөрөнгө оруулалтын менежмент”-ийн цогц дижитал платформ хөгжүүлэх гэрээг амжилттай байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын үйлчилгээг технологийн шийдэлтэй хослуулан, хэрэглэгчдэд илүү хялбар, ил тод, хүртээмжтэй хүргэх дижитал платформыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгоно
Шинэ платформ зах зээлд нэвтэрснээр хэрэглэгчид уламжлалт хадгаламжаас гадна бусад төрлийн хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцаж, өөрийн санхүүгийн зорилго, хэрэгцээнд тохирсон хөрөнгө оруулалтын сонголт хийх боломж нэмэгдэнэ.
Мөн хэрэглэгчид өөрийн хөрөнгө оруулалтын мэдээлэл, гүйцэтгэлийг хаанаас ч, хэзээ ч 24/7 онлайн орчинд хянах, удирдах боломжтой болох юм.
Хэрэглэгч төвтэй хөрөнгө оруулалтын экосистем
Хөрөнгө оруулалтын менежментийн цогц платформ нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулалтын үйл явцыг илүү ойлгомжтой, хялбар болгоход чиглэнэ.
Дижитал Кредит ХХК болон Голомт Фанд Менежмент ХХК нь энэхүү стратегийн хамтын ажиллагаагаар дамжуулан санхүүгийн хоёрдогч зах зээлд технологид суурилсан шинэ шийдэл, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлж, хэрэглэгч төвтэй хөрөнгө оруулалтын экосистемийг хамтран хөгжүүлэхийг зорьж байна.
Дижитал Кредит ХХК нь цаашид ч санхүүгийн салбарын дижитал шилжилтийг дэмжиж, технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.