IT WORLD '26 | Digital Banking Platform AI Agents-ийн танилцуулга

🎉 IT WORLD ’26 | АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчид, олон улсын технологийн компаниуд болон мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан IT WORLD ’26 олон улсын форум, экспо амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн форум, экспогийн хүрээнд хиймэл оюун ухаан (AI), кибер аюулгүй байдал, дижитал шилжилт, технологийн шинэ шийдэл болон салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудыг хүргэсэн.
🤝 Манай Digital Credit байгууллагын зүгээс нь зээлийн судалгаа, санхүүгийн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, зээлийн шийдвэр гаргалт болон багцын хяналтыг дэмжих AI Agent шийдлүүдээ танилцууллаа.
🙏 IT WORLD ’26 арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд, ивээн тэтгэгчид, илтгэгчид, оролцогчид болон хүрэлцэн ирсэн нийт зочдод чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🚀 Технологийн хөгжил, инновацын төлөө хамтдаа урагшилцгаая! Дараа жил дахин уулзацгаая!