“НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ” ӨДӨРЛӨГТ ДИЖИТАЛ КРЕДИТ ХХК ОРОЛЦЛОО

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Дэлхийн банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Монголын банкуудын холбоо хамтран “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг өргөжүүлэх нь” сэдэвт өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Монголын банкуудын холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, ОУСК-ийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан захирал Кристина Онгома нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
Өдөрлөгийн хүрээнд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн ач холбогдол, аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох боломж, давуу талуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл туршлага солилцлоо.
Дижитал Кредит ХХК нь CASHME бүтээгдэхүүнийхээ хамтрагч санхүүгийн байгууллагуудын төлөөллийн хамт тус арга хэмжээнд оролцож, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийн хөгжил, бизнесийн санхүүжилтийн боломжуудын талаар санал солилцлоо.
Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх нь бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.