“Zeelme 3.0 – Дижитал Банкны шийдэл” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Дижитал Кредит ХХК болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо хамтран “Zeelme 3.0 – Дижитал Банкны шийдэл” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 50 гаруй банк, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүд оролцож, Zeelme 3.0 платформын шинэ боломж, дижитал санхүүгийн шийдлүүд, макро эдийн засгийн төлөв байдал болон хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Арга хэмжээний онцлох илтгэлүүд
“2025 оны макро эдийн засгийн төлөв байдал”
Илтгэгч: Ц. Мөнхбаяр – Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Агентлаг ХХК-ийн зөвлөх
Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, санхүүгийн салбар болон хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх гол хүчин зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ.
“Unegui.mn болон Zeelme-ийн хамтын ажиллагаа”
Илтгэгч: Б. Амар-Цогт – Үнэгүй.мн ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Unegui.mn болон Zeelme платформын хамтын ажиллагаа, дижитал орчинд хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломж, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцууллаа.
“Zeelme 3.0 fintech платформын танилцуулга, давуу талууд”
Илтгэгч: Д. Болор-Эрдэнэ – Дижитал Кредит ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Шинэчлэгдсэн Zeelme 3.0 платформын үндсэн боломж, давуу тал болон банк, банк бус санхүүгийн байгууллагууд дижитал зээлийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд илүү хурдан, хялбар хүрэх боломжуудыг танилцууллаа.
“Дижитал технологийн шийдлийг хэрхэн удирдах вэ?” Илтгэгч: Г. Цэнд-Аюуш – Дижитал Кредит ХХК-ийн Технологи хариуцсан захирал
Санхүүгийн байгууллагуудын дижитал шилжилт, технологийн шийдлийн удирдлага болон орчин үеийн технологийг бизнесийн үйл ажиллагаанд үр ашигтай нэвтрүүлэх талаар өөрийн туршлага, мэдээллээ хуваалцлаа.
Хамтын ажиллагаа, шинэ боломж
“Zeelme 3.0 – Дижитал Банкны шийдэл” арга хэмжээ нь санхүүгийн салбарын оролцогчдыг нэг дор цуглуулж, дижитал шилжилт, технологийн хөгжил болон финтек салбарын цаашдын боломжуудын талаар санал бодлоо солилцох чухал уулзалт боллоо.
Бидний урилгыг хүлээн авч, арга хэмжээнд идэвхтэй оролцсон банк, банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Мөн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоонд талархал илэрхийлье.
Ирээдүйд илүү шинэлэг шийдэл, дэвшилтэт технологи, шинэ боломжуудаар дахин уулзацгаая.