Дижитал Кредит ХХК нь Тэтгэврийн Ууган Сангийн үндсэн системийг амжилттай нэвтрүүллээ

Дижитал Кредит ХХК нь Тэтгэврийн Ууган Сан (ТУС)-гийн захиалгаар хөгжүүлсэн “ДИЖИТАЛ ТУС” тэтгэврийн сангийн үндсэн системийг амжилттай нэвтрүүллээ.
“ДИЖИТАЛ ТУС” систем нь тэтгэврийн сангийн үйл ажиллагааг цогцоор нь удирдах, гишүүдийн нэмэлт тэтгэврийн хуримтлал болон хөрөнгө оруулалтын бүртгэлийг системтэйгээр хөтлөх зориулалттай технологийн шийдэл юм.
Тэтгэврийн сангийн үйл ажиллагааг дэмжих цогц шийдэл
Тус системээр дамжуулан гишүүдийн хөрөнгө оруулалт, нэмэлт тэтгэврийн хуримтлалын бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолох, өдөр тутмын санхүүгийн гүйлгээг боловсруулах, тайлан тооцоо гаргах зэрэг тэтгэврийн сангийн үндсэн үйл ажиллагааг нэг системээс удирдах боломж бүрдсэн.
“ДИЖИТАЛ ТУС” системийг тэтгэврийн сангийн үйл ажиллагааны олон улсын шилдэг туршлагад тулгуурлан хөгжүүлсэн бөгөөд сангийн өдөр тутмын үйл ажиллагааг илүү үр ашигтай, хяналттай зохион байгуулахад чиглэсэн шийдлүүдийг багтаасан.
Хувийн тэтгэврийн тогтолцооны хөгжилд технологийн дэмжлэг үзүүлнэ
Тэтгэврийн Ууган Сан нь Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, гишүүддээ нэмэлт хувийн тэтгэврийн орлого бүрдүүлэх боломжийг бий болгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг хувийн тэтгэврийн сангийн төлөөлөл юм.
Дижитал Кредит ХХК-ийн хөгжүүлсэн “ДИЖИТАЛ ТУС” системийг нэвтрүүлснээр сангийн үйл ажиллагааг технологид суурилан удирдах, санхүүгийн мэдээлэл, тооцоолол болон тайлагналын процессыг илүү оновчтой зохион байгуулах боломж бүрдэж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Тэтгэврийн Ууган Сангийн хамт олонд талархал илэрхийлье.
Дижитал Кредит ХХК нь цаашид ч санхүүгийн салбарын дижитал шилжилтийг дэмжсэн, найдвартай, шинэлэг технологийн шийдлүүдийг хөгжүүлэн нэвтрүүлэхээр ажиллах болно.