“Дижитал Кредит ХХК ISO/IEC 27001:2013 стандартаа 3 дахь жилдээ баталгаажууллаа”

Дижитал Кредит ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын хэрэгжилтэд аудит хийлгэж, стандартаа гурав дахь жилдээ амжилттай баталгаажууллаа.
ISO/IEC 27001 стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал болон хүртээмжийг хамгаалахад чиглэсэн олон улсын стандарт юм.
Олон улсын аудитын хүрээнд Дижитал Кредит ХХК-ийн мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, эрсдэлийн менежмент болон мэдээлэл хамгаалах үйл ажиллагаанд үнэлгээ хийж, стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажууллаа.
Түүнчлэн харилцагч байгууллагууд болон ZEELME, CASHME платформын хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, мэдээллийг хамгаалах хяналт, зохион байгуулалтын арга хэмжээ болон болзошгүй кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог аудитын хүрээнд үнэлсэн юм.
ISO/IEC 27001:2013 стандартаа гурав дахь жилдээ баталгаажуулсан нь Дижитал Кредит ХХК мэдээллийн аюулгүй байдлыг үйл ажиллагааныхаа чухал хэсэг болгон хэрэгжүүлж, харилцагч болон хэрэглэгчдийн мэдээллийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хамгаалах чиглэлээр тасралтгүй ажиллаж байгааг илэрхийлж байна.
Дижитал Кредит ХХК нь цаашид ч мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо тогтмол сайжруулж, хэрэглэгч, харилцагчдадаа найдвартай, аюулгүй дижитал санхүүгийн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллах болно.